Мэдээлэл

Нягтлан бодох бүртгэлийн Аутсорсинг гэж юу вэ?

Компаниуд өөрийн үйл ажиллагааны зарим хэсгийг богино хугацаанд хямд зардалтайгаар хамгийн сайн хийж чадах бусдад шилжүүлэх үйл явцыг аутсорсинг гэнэ. НББ-н салбарт аутсорсингийг өргөнөөр ашигладаг бөгөөд энэ нь тухайн компани бүртгэлээ энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хувь хүн, компанид хариуцуулах явдал юм.
Сүүлийн жилүүдэд бид мэргэжлийн үйлчилгээ авахын ач холбогдлыг сайтар ойлгодог болсон. Бизнесийн байгууллага нь Аутсорсингийн үйлчилгээг ашиглан зардал мөнгө, цаг заваа хэмнэсэнээр бүтээгдэхүүнийхээ өртгийг бууруулан, улмаар ашгийн түвшингээ нэмэгдүүлсэнээр зах зээл дээр өрсөлдөх чадвараа дээшлүүлж байна.
Жижиг болон дунд аж ахуй нэгжид байнгын үйл ажиллагаатай санхүү, бүртгэлийн нэгж хэсэг ажиллуулах нь өндөр зардалтай байдаг. Мөн том аж ахуй нэгжүүд ч Аутсорсинг авсанаар зардлаа үлэмж бууруулж чаддаг. 2008 оны байдлаар Монгол улсад 60,5 мянган аж ахуй нэгж бүртгэгдсэний 36,5 мянга нь тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд үүний 81,9%-ийг 1-9 ажилчинтай жижиг аж ахуй нэгж, зөвхөн 3,3%-ийг50-иас дээш ажилчинтай том аж ахуй нэгж эзэлж байгаа нь манай улсад энэ үйлчилгээний хэрэгцээ шаардлага их байгааг харуулж байна. Харин дэлхийн хэмжээнд НББ-н Аутсорсинг нь жилээс жилд маш хурдацтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор Бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг /BPO/ -ийн 17 хувийг бүрдүүлж, жилийн өсөлт нь 30 орчим хувь байна. Everest research судалгааны газраас мэдээлснээр 2008 оны байдлаар дэлхийн хэмжээнд BPO-н зах зээлийн хэмжээ150 орчим тэрбум доллар үүний 25 тэрбум доллар нь санхүү нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн гэрээ хийгдсэн ба энэ нь цаашид хурдацтай өснө гэсэн тооцоо судалгааг гарсан байдаг. 25 тэрбум доллар нь одоогийн Монгол улсын төсвийг10 гаруй жил бүрдүүлэх мөнгө. Дэлхийн хэмжээнд Аутсорсингийн үйлчилгээг авдаг зах зээлийн хэмжээг газар зүйн байршилаар илэрхийлвэл АНУ дангаараа 60 хувь, Европын орнууд 30 хувь, Ази болон бусад улс орнууд 10 хувь байна. Нягтлан бодох бүртгэлийн Аутсорсинг нь нягтлан бодогчдын хувьд дараах давуу талуудыг бий болгоно.
  1. Хөдөлмөрын нарийн зохион байгуулалтанд орно. Нягтлан бодогчид нь хөдөлмөрийн илүү нарийн зохион байгуулалтанд орж ажилласанаар илүү цагаар өдөр шөнөгүй ажиллах шаардлагагүй болж, мэргэжлээрээ өсч хөгжин улмаар нягтлан бодогчийн мэргэжлийн нэр хүнд өсөх, эрх ашигаа хамгаалах боломж бололцоо нэмэгдэнэ.
  2. Мэргэжлийнхувьд чадваржина. Бизнесийн үйл ажиллагааны нэг салбарт он удаан жил ажиллах бус олон салбарт чиглэн ажилласнаар мэргэжил мэдлэгийн хувьд хүрээгээ тасралтгүй нэмэх боломж бүрдэнэ.
  3. Орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг нь нягтлан бодогчидод өөрийн чөлөөт цагуудад тохируулан ажилаа хийж орлого олох болон нэмэлт орлогоолох боломтжтой болох юм.
Нягтлан бодох бүртгэлийн Аутсорсинг нь аж ахуй нэгжийн хувьд дараах давуу талуудыг бий болгоно.
  1. Зардлыг хэмнэнэ. Ихэвчлэн жижиг дунд аж ахуй нэгжид байнгын орон тооны нягтлан бодогч, бүртгэлийн алба ажиллуулах нь ихээхэн хэмжээний зардалтай байдгийг удирдлагууд тэр бүр мэддэггүй.
  • Үйл ажиллагааны зардлын хэмнэлт. Байнгын орон тооны ажилчид цалинжуулах, хоол унаанызардал, бичиг хэргийн зардал, оффисын түрээс, ашиглалт, элэгдэлийн зардал гэхмэт олон тооны зардал гардаг. Тэгвэл нягтлан бодох бүртгэлийн Аутсорсинг үйлчилгээг сонгосоноор энэ бүх зардлыг тэг болгож зөвхөн үйлчилгээний хөлс төлснөөр удирдлага нь нягтлан бодох бүртгэлийг хөтлөх зардлаа хамгийн багадаа 50 хувиар хэмнэдэг.
  • Капитал зардлын хэмнэлт. Дотоодтоо бүртгэл, санхүүгийн хэсэг ажиллуулахад өндөр хурдтай компьютер, принтер, санхүүгийн программ хангамж, тавилга эд хогшил болон бусад оффисын тоног төхөөрөмж худалдан авах капитал зардлыг хэмнэдэг бадээрх хөрөнгийг хөрөнгө оруулалтандаа зарцуулах боломжтой болдог.
  • Хүний нөөцийн зардал үгүй болно. Сайн мэргэжилтныг олж бэлтгэх, сургах /дотоод сургалт/,түүнийн тогтвортой ажиллуулахад чиглэсэн төрөл бүрийн урамшуулалын зардал/Байр, авто машин/, аливаа баяр ёслолын гэх мэт нэмэлт зардалууд үгүй болдог.
       2.   Байгууллагын эрсдэлийг шилжүүлдэг. Байгууллагын санхүүгийн хяналт, зохион байгуулалт хангалтгүйгээс өмч хөрөнгийн бүртгэлд алдаа гарах, шамшигдал дутагдал, татварын хяналт шалгалтаар акт,      торгууль, алданги хүлээх зэрэг эрсдэл бидний амьдралд бишгүй тохиолддог зүйл юм.
Мөн нягтлан бодогч ойр ойрхон солигдох, бүртгэлийн ажил завсардахад бүртгэлийн маш том эрсдэл үүсч байдаг ба эдгээр эрсдлийг 100 хувь шилжүүлэх юм.
       3.   Та бизнесээ өргөжүүлэхдээ үнэт цагаа зарцуулах боломжтой болно.
HR Magazine-аас гаргасан судалгаанаас үзэхэд компанийн удирдлага нь өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад нийт ажлын цагийнхаа 60%-ийг зарцуулдаг бөгөөд харин компанийн өсөлт хөгжил, хөрөнгө оруулалт, харилцагч, үйлчлүүлэгч худалдан авагчидтайгаа ажиллах зэрэг страгтегийн шийдвэр гаргахад ердөө 10%-ийг зарцуулдаг нь тогтоогдсон байна. Харин Аутсорсинг-ийн үйлчилгээ авдаг байгууллагууд нь үүний эсрэг үр дүнтэй байгааг судалгаа нотолж байна.
Өнөөдрийн байдлаар АНУ-гийн хамгийн том компаниудын 35%, жижиг дунд компаниудын дийлэнх нь нягтлан бодох бүртгэлээ мэргэжлийн компаниудаар Аутсорсинг хийлгэж байгаа, дэлхийн бусад улс орнуудын компаниуд ч мөн аутсорсингийг эрчимтэй ашиглах болсон зэрэг нь энэ салбарын чиг хандлага ямар байгааг харуулах юм. АНУ-гийн хамгийн том Нягтлан бодох бүртгэлийн Аутсорсинг хийдэг компанийн механик ажлыг Энэтхэгт хийж байх жишээтэй.
Манай улсад энэ төрлийн үйлчилгээ байгаа боловч нэгдсэн бодлогогүй ямар нэгэн зохицуулалт, хяналтгүй байгаагаас нягтлан бодогч мэргэжлийн үнэ цэнэ унагаах, үнэлэмжийг бууруулах, бизнес эрхлэгчидийг энэ төрлийн үйлчилгээнээс татгалзахад хүргэж байгаа юм. Иймээс энэ байдлыг шинэчлэхэд таны оролцоо чухал юм.  Монголын нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн холбоо: www.gac.mn,

Нягтлан бодогчдын уулзалт зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа. Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Мэдээ , Б. Нямдаваа 2010-11-05 20:53 нэмсэн. 1 хариулттай
Монголын нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн холбооноос Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газартай хамтран зохион байгуулсан “Монголын нягтлан бодох бүртгэлийн өнөөгийн хөгжил цаашдын чиг хандлага, хууль эрх зүйн орчны шинэтгэл” сэдэвтэй нягтлан бодогчдын уулзалт зөвлөгөөн 2010 оны 11 сарын 04-нд амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга С.Мягмардаш “Монголын нягтлан бодох бүртгэлийн хөгжлийн өнөөгийн байдал ” сэдэвт илтгэлээр эхлүүлсэн юм. Уг илтгэлийн агуулга нь Монгол улс Санхүүгийн тайлагналын олон услын стандартыг нэвтрүүлэх ажил бүрэн гүйцэт сайн хийгдэж чадахгүй байгааг тэмдэглээд монголын НББ-г хөгжүүлэхэд төрийн зүгээс мэргэжлийн чиглэлийн их дээд сургуулиуд, энэ чиглэлд үйл ажиллагаа байгаа төрийн бус байгууллагуудтай нягт уялдан хамтран ажиллахын чухлыг тэмдэглэсэн юм. Уг арга хэмжээнд мэргэжлийн чиглэлийн төрийн бус байгууллагууд өөрийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулан хүрэлцэн ирсэн нягтлан бодогчиддоо мэдчилгээ хүргэж байсан юм. Дараагын нэг чухал илтгэл нь мэдээллийн технологийг нягтлан бодох бүртгэлтэй хэрхэн уялдуулан хөгжүүлэх НББ-н аутсорсинг гэж чухам юу болох хэрхэн хэрэгжүүлж болох талаар МНББАХолбооны УЗ-н гишүүн Б.Хүрэлбаатар мэдээлэл өгсөн юм. Энэхүү илтгэл оролцогчидын анхаарлыг ихэд татаж байсан нь энэ арга хэмжээний онлох зүйл байлаа.Уг арга хэмжээний ач холбогдол нь НББ-н хөгжлийн асуудлаар ТББ, төрийн байгууллага, нягтлан бодогчид нэгдмэл ойлголт авсан явдал юм

No comments:

Post a Comment