Тэнхимээс явуулж буй олон нийтийн ажил

МУИС-ийн Завхан сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн Мэргэжил сурталчлах аяны хөтөлбөр
1.       “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлийн онцлог лекц    
 /2011.10.10-нд 16.00 цагаас 121 тоот   АС-1,     ТА-1 ангийн оюутнууд/
2.      “Би ирээдүйн Нягтлан бодогч болохын тулд .......................” сэдэвт ЭССЭ
/МУИС-ийн Завхан сургуулийн бүх оюутнууд   2011.10.10-2011.10.13/
3.      “Нягтлан бодогчийн ёс зүй” лекц 
/2011.10.12 -нд 15.20  цагаас 121 тоотод   АС-3, ТА-3,    АС-4, ТА-4,  Эчнээ-3/
4.      “Центавр” танин мэдэхүйн тэмцээн           
/2011.10.12-ны 17.00 цагаас номын санд МУИС-ийн Завхан сургуулийн 1, 2 курсын оюутнууд/
5.      Нягтлан бодох бүртгэлийн VI олимпиадын III үе шат                                                          /2011.10.11-ны 17.00 цагаас 204 тоотод/
6.      “Төгсөгч-2012” дэвжээ             
/2011.10.13-ны 17.00 цагаас 121 тоотод  МУИС-ийн Завхан сургууль 4 курс Эчнээ-3/
7.      “ Бид санхүүгийн албаныхан” АСТ
/ 2011.10.12-ны 17.00 цагаас  МУИС-ийн Завхан сургуулийн 3-р курсын оюутнууд/
8.      Хаалтын үйл ажиллагаа  /
2011.10.14-ны 17.00 цагаас Спорт зааланд  МУИС-ийн Завхан сургуулийн багш, ажилчин, оюутнууд/
Та бүхнийг манай тэнхимийн мэргэжил сурталчлах аяны үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг хүсье!

Хэдий чинээ сайн бүртгэнэ төдий чинээ оновчтой шийдэлд хүрнэ
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим 


МУИС-ийн Завхан сургуулийн Нягтлан Бодох Бүртгэлийн тэнхимийн 2011-2012 оны хичээлийн жилийн “Мэргэжил сурталчлах” аяны 7 хоногийн тайлан
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нь мэргэжил сурталчлах 7 хоногийн аянаа 10 сарын 10-наас 10 сарын 14-ны хооронд  явууллаа. Мэргэжил сурталчлах аяны хүрээнд уламжлал болон явагддаг  тэмцээнүүдээ явуулсан ба
1.      Нийт төгсөх курсын оюутнуудын дунд “Төгсөгч-Дэвжээ 2012”  тэмцээнийг зохион байгуулж өдрийн 8 анги эчнээ төгсөх анги, АС4-1 анги 2 бага гарган орсон ба нийт 10 бага оролцлоо. Үүнээс: 1-р байр ММ4-1 анги Зах зээлийн акулууд бага, 2-р байр Эчнээ-3 анги Дт  Кт бага, 3-р байр АС4-2 Аз жаргалын 6 шувуухай бага тус тус шалгарлаа.
2.      “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлийн онцлог лекцийг НББТ-ийн багш Д.Нар-Од уншсан. Лекцэнд Нягтлан бодох бүртгэл, Татварын Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж буй 1-р курсийн бүх оюутнууд оролцлоо. Лекц 2011 оны 10 сарын 10-нд 16 цагаас лекцийн 121 тоот танхимд боллоо.
3.      Нягтлан бодох бүртгэлийн VI олимпиадын III үе шат 2011 оны 10 сарын 13-ны 15 цагт 204 тоот лекцийн танхимд боллоо. Олимпиадын 1-р байрт ТА4-1 ангийн оюутан Мөнхсайхан 2-р байрт АС4-1 ангийн оюутан Лхагвадорж, 3-р байрт ТА4-1 ангийн оюутан Дөрвөд, 4-р байрт АС4-2 ангийн оюутан Баяржавхлан, 5-р байрт АС3-2 ангийн оюутан Жавзандулам нар шалгарч бүсийн VII олимпиадад оролцох эрх авч бэлтгэлдээ гарлаа.
4.      “Нягтлан бодогчийн ёс зүй” лекц 2011 оны 10 сарын 12-нд 15.20 цагаас лекцийн 121 тоот танхимд болсон. Энэ лекцийг НББТ-ийн багш Д.Нар-Од уншиж нягтлан бодох бүртгэл, татварын нягтлан бодох бүртгэл мэргэжлээр сурч байгаа 3,4 курсийн оюутнууд болон эчнээ-3 ангийн оюутнууд хамрагдлаа.
5.      1, 2-р курсийн оюутнуудын дунд явагддаг хөгжөөнт танин мэдэхүйн “Центавр” тэмцээн нь 2011 оны 10 сарын 12-нд сургуулийн номын санд 17 цагаас эхлэн 19 цагт дууслаа. 1,2-р курсийн 12 ангийн 12 баг орсоноос 1-р байр FE2-1 анги, 2-р байр ММ1-1 анги, 3-р байр АС1-1 анги тус тус шалгарлаа.   Шагналыг Эчнээ-3 анги даан гаргалаа.
6.      Сургуулийн 3-р курсийн оюутнуудын дунд “Бид санхүүгийн албаныхан”АСТ зохион явууллаа. Энэ тэмцээн нь 2011 оны 10 сарын 12-ны 17 цагт 121 тоот лекцийн танхимд болж 1-р байрт ТА3-1 ангийн 6 хар баг, 2-р байрт АС3-2 санхүүчид, 3-р байрт FE3-1 C6 баг тус тус шалгарлаа.
7.      “Би ирээдүйн сайн Нягтлан бодогч болохын тулд………………” эссэ, нийт 1? Оюутан оролцсоноос 1-р байр FE3-1 ангийн оюутан Пүрэвдулам, 2-р байрт АС4-2 ангийн оюутан Нямгэрэл шалгарав.
8.      Мөн аяны хүрээнд бүтээлч анги шалгаруулсанаас 1-р байр Ганболд ахлагчтай АС4-2 анги, 2-р байр Давгадорж ахлагчтай АС3-1 анги шалгарав. Шагналыг Эчнээ-1 анги даан гаргав.
Мэргэжил сурталчлах аяны хаалтыг сургуулийн спорт зааланд диско шоу хэлбэрээр явуулж нийт уралдаан тэмцээнүүдийнхээ шагналыг гардууллаа. Хаалтын үер багш нарын дунд “Та та тунга” танин мэдэхүйн тэмцээн, оюутнуудын дунд бүжгийн тэмцээн явууллаа. “Та та тунга” тэмцээнд ХУТ-ийн багш Б.Батбаасан, БУТ-ийн туслах Алтанцэцэг нар түрүүлсэн. Бүжгийн тэмцээнд ММ3-1 ангийн оюутан Шаравжамц бүжгийн хосын хамт түрүүлэв.  Мэргэжил сурталчлах аян нь хичээлийн 5 хоног үргэлжилсэн ба сургуулийн бүх оюутныг хамруулж тэдэнд “Нягтлан Бодох Бүртгэл” мэргэжлийн давуу сайн тал, онцлогыг таниулхад оршиж байв.

No comments:

Post a Comment