Өнөөдөр олон нийтэд нөлөөлөхүйц үг хэлж сураагүй хүн улс төр хийж чадахгүй тийм цаг үед бид амьдарч байна.”
Нэгэн
софист
Хүмүүн
бид ганцхан олдох амьдралаа аз жаргалаар дүүрэн өнгөрүүлэхийг туйлын зорилгоо
болгож, тэрхүү аз жаргалаа сэтгэл ханамж гэдэг зүйлээс илүү мэдэрч, харин
сэтгэл ханамжаа хийсэн бүтээсэн бүхэн амжилт олох тэр бүхэнд мэдэрч байдаг
учиртай.
Бид
өөрсдийн амьдралд хийж бүтээж буй зүйлээ илүү үр дүнтэй, зөв цэгцтэй байлгахын
тулд гурван зүйлд анхаарлаа хичээнгүйлэн хандуулж, ач холбогдол өгөн судлах
хэрэгтэй байна. Үүнд:
Нэгд.
Өөрийгөө танин мэдэх хэрэгтэй. Би гэж хэн бэ?, Би юу хийж чадах вэ? Энэ асуудал
эртний суут мэргэдээс авахуулаад хүн бүхний сэтгэлийн гүнд тээгдэж байдаг. Гэвч
энэ асуултандаа хариулах цаг завыг хүн гаргадаггүй байдлаасаа болж алдах нь
бий.
Хоёрд.
Өөрийнхөө амжилтанд хүрэх арга замыг сонгох. Би хаана юу хийвэл амжилтанд хүрч
чадах вэ гэдгээ тодорхойлно гэсэн санаа. Энэ нь хийх гэж буй ажлынхаа 50%-тай
тэнцэхүйц зүйлийг хийсэнтэй дүйцэхүйц ойлголт юм.
Гуравд.
Өнөөгийн ухаант хүнд байх ёстой нийтлэг, чадвар мэдлэгийг олж авах явдал юм.
Ярих чадвар нь энэхүү ойлголтод хамгийн эхний эгнээнд багтан орно гэж ойлгож
болно.
Хүн
биеийг олсон бодгаль бүхэн амьдрах хугацаандаа тодорхой үүрэг ролийг
гүйцэтгэдэг бөгөөд өөр өөрийн онцлох чадвар, авъяас билэг бүхий байж, түүнийгээ
хөгжүүлэн амжилт олдог. Гэхдээ хүн бүхэнд байдаг нэгэн ”хүчирхэг зэвсэг” болсон
чадвар бол “ярих чадвар” гэдэгтэй та санал нийлэх бизээ. Энэхүү ярих чадвараа
хөгжүүлснээр бусдын хүндэтгэлийг хүлээсэн манлайлагч нэгэн болоход хамгийн их
тус дөхөм болж өгдөг.
Эртний
Грекийн их сэтгэгч Аристотель хэлэхдээ “Ахуй бол харьцахуй юм.” гээд хүний
амьдрал нь тэр чигээрээ харилцаан дээр оршин тогтдог тухай өгүүлсэн байдаг.
Хүний харилцааны хамгийн түгээмэл хэрэглүүр бол ярих учраас үгийн урлагийг
эзэмшсэн хүн нийгмийн болоод бусад салбарт амжилт гаргах магадлал хамгийн өндөр
байдаг.Түүхэнд мөнхөрсөн улс төр нийгмийн нэрт удирдагчид өөр өөрийн үзэл
бодол, арга барилтай байсан боловч бүгд ярих урлагийг туйлын сайн эзэмшсэн
байдаг нь хөдлөшгүй үнэн. Тэд үгийн хүчээр дэлхийн түүхийг өөрчилж байсан олон
гайхамшигтай түүх, илтгэх урлаг, нэрт уран илтгэгчдийн тухай олон зүйлийг
дурьдаж болно. Ярих чадвараа хөгжүүлнэ гэдэг нь хамгийн хурдан амжилтанд
хүргэдэг арга юм. Үүнээс үзэхэд хэн бусадтай сайн харилцаж чадна, өөрийн үзэл
бодлоо зөв илэрхийлж чадна тэр хүн амьдралд амжилт олдог гэж ойлгож болох
байна. Чингэхэд өөрийн хүсч буй амжилт болсон өндөрлөгтөө хүрэхийг хүсч байгаа
хэн бүхэнд хандаж зөвлөхөд ярих урлагт суралцахыг уриалж байна. Чадахгүй,
дийлэхгүй, авъяасгүй гэж хэлэх эрх хэнд ч байхгүй учир нь хүн бүхэн ярьж
чаддаг. Хамгийн гол нь ярианы урлагт суралцахад танд гал шиг ассан их хүсэл
хэрэгтэй. Харин ярих урлагийг эзэмших ганцхан зам бий. Тэр бол ярих.
Хэзээ
ч шантарч болохгүй. Сурахын тулд хүн ичдэггүй шүү дээ. Агуу их уран илтгэгч,
улс төрийн зүтгэлтнүүдийн дотор сул дорой биетэй, дультраа хэлтэй маш олон хүн
байсан гэдгийг түүх нотолдог. Гал шиг ассан их хүсэл, хичээл зүтгэл, шаргуу
хөдөлмөр нэг л өдөр таныг уран яруу илтгэгч болгоно гэдэгт та итгээрэй.
Ярих
урлаг, илтгэх урлаг хэмээн нэрийддэг энэхүү салбар нь шинжлэх ухааны түвшинд
хөгжиж, судлаачдын судалгааны гол объект болж буй ухаан юм. Энэ утгаараа
сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн ном сурах бичиг, сургалт дамжаа, лекц, үйл
ажиллагаа, багш сурган хүмүүжүүлэгчид олон болж байна. “Сурахын төлөө яваа хүнд
сайн ном, багш хоёр хэрэгтэй гэдэг.”
Ярих
чадварыг суралцах явцдаа та эхлээд бусдын анхаарлыг татахыг хичээдэг бол дараа
нь цэгцтэй товч ярихыг, эцэст нь бага алдаа гарган үнэн зөв ярихыг эрхэмлэх
гурван түвшинг дамжих болно. Үнэн, үнэ цэнэтэй, үйлстэй, чин сэтгэлийн яриа
илүү хүчтэй, удаан хугацаанд амьдардаг гэдгийг мартаж болохгүй. Хэлбэр хөөсөн,
нэр төр горилсон, хоосон ярианаас аль болохоор зайлсхийж сурах хэрэгтэй. Учир
нь ярих урлагийг яаж ярьсан хэлбэрээр биш, хүнд юуг үлдээж чадсан үр дүнгээр
дэлхий ертөнц хэмжсэн байдаг билээ.
Ярих
урлагт суралцахын тулд сонсох, унших, бичих гэсэн гурван чадвараа хөгжүүлэхэд
анхаарах зайлшгүй шаардлагатай. Бусдыг сонсож гэмээнэ та хүнийг хүндэтгэж,
итгэлийг нь олж авах бөгөөд үлгэр дууриал авах боломжтой. Мөн бусдын яриа,
лекцийг сонсох нь мэдээлэл авах нэгэн суваг. Гэхдээ үүнд өөрийн оюун ухаанаар
шүүлтүүр хийх нь дамжиггүй бизээ.
Арабын
нэгэн цэцэн үгт хүмүүсийг дөрөв ангилдаг. Үүнд:
Нэг
дэх ангилалын хүн. Мэддэгийгээ мэддэг хүн. Түүнийг цэцэн хүн гэх бөгөөд түүнээс
суралцах хэрэгтэй.
Хоёр
дахь ангилалын хүн. Мэддэгийгээ мэддэггүй хүн. Түүнийг хэнэггүй хүн гэх бөгөөд
түүнийг сэргээх хэрэгтэй.
Гурав
дахь ангилалын хүн. Мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг юм сурах хүн гэх бөгөөд
түүнд юм зааж өгөх хэрэгтэй.
Дөрөв
дэх ангилалын хүн. Мэддэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг илжиг гэх бөгөөд түүнийг
үтэр түргэн хөөн явуулах хэрэгтэй гэжээ. Гурав дахь ангилалд орж байгаа
хүмүүсийн хувьд өөрийгөө хөгжүүлэх, тэр тусмаа ярих урлагт суралцах хамгийн
өндөр боломжтой хүмүүс юм. За ингээд танд амжилт хүсье. Одоо танд ганцхан зүйл
хийх л үлдлээ. Энэ бол сонголт... Ярих уу? Эс ярихуу?
...Буцах
усны шувууд намрын сараас өрсөн
Будант
цагийн огторгуйдаа ганганан дуулалдваас сайн
Булт
олон хүмүүн хагацаад одохоос өмнө
Булингарт
муу үгийг цөөтгөж чадваас нэн сайн...
Догшин
ноён хутагт Данзанравжаа
Таны урьд нь бодож байгаагүй зүйл
Таны урьд нь бодож байгаагүй зүйл
“Амьдрал бол амьдрангаа сурах сайхан
боломж” гэсэн хэлц бий. Харин амьдарч сурахын тулд цөөн хэдэн юмыг л ойлгосон
байх ёстой байдаг. Та дараах 15 зүйлийн талаар урьд нь мэддэгүй, эсвэл огт
бодож үзээгүй байсан байх. Ухаарлын үзүүрээс атгуулна гэдэгт итгэж байна.
1. Энэ дэлхий дээр дор хаяж 5 хүн таны төлөө амиа ч золиослохоос буцахгүй тийм их хайраар таныг хайрладаг.
2. Энэ дэлхий дээр дор хаяж 15 хүн таныг ямар нэг байдлаар хайрласаар л байгаа.
3. Хэн нэгэн таныг үзэн ядах цорын ганц шалтгаан бол яг тань шиг болохыг л хүсэх явдал юм.
4. Таны одоо байгаа байдал өнгөрсөнд хийсэн сонголтуудын чинь нийлбэр дүн.
5. Шөнө бүр хэн нэгэн унтахынхаа өмнө таны талаар боддог.
6. Та тэр үед алдаагүй байсан бол одооныхоосоо ч багыг хийх байсан.
7. Аз жаргалтай амьдрахад яг үнэндээ цөөхөн л зүйл хэрэгтэй байдаг.
8. Амьдрал бол аадар бороо өнгөрөхийг хүлээх явдал биш. Харин инээмсэглээд бороон дунд бүжиглэж сурах явдал юм.
9. Таны огт танихгүй, бүр энэ хорвоо дээр байдгийг нь ч мэдэхгүй хэн нэг хүн таныг одоо ч хайрлаж л байгаа.
10. Юу ч болж өнгөрсөн бай, та тэндээс ямар нэг сайхан зүйлийг олж авдаг.
11. Ертөнц таниас нүүрээ бурууллаа гэж бодох үед яг үнэндээ та ертөнцөөс нүүрээ буруулсан байх нь элбэг.
12. Бид кино шиг амьдралыг үргэлж хүсдэг хирнээ яг одоогийн амьдрал нь ч өөрөө кино шиг юм гэдгийг анзаардаггүй.
13. Бодол үг болж, үг үйлдэл болж, үйлдэл зуршил болж, зуршил зан болж, зан нь хувь тавилан болдог. Тиймээс хувь тавилангаа өөрчлөхийг хүсвэл бодлоо эхэлж өөрчил.
14. Бодит байдлаасаа дээгүүр харагдаж чаддаг хүмүүсийг бид ухаантай гэж нэрлэдэг.
15. Өчигдөр бол түүх, маргааш бол нууц, өнөөдөр бол бэлэг.

No comments:
New comments are not allowed.